关于我们 About us

“ЭНЖОЙ ИН” ХХК ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

ЭНЖОЙ ИН ХХК нь 2013 оноос эхлэн Төв аймагийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 3 га газар аялал жуулчлалын чиглэлээр ажиллахаар тодорхой хэмжээний бүтээн байгуулалтыг хийгээд байна. Манайх 15 гэр буудал, үйлчилгээний барилгатай бөгөөд тав тухтай тохилог орчинг бүрдүүлээд байна. Бүх гэр давхар давхарагатай мөн тухайн гэр нь сүүлийн үеийн шалнаасаа халдаг халаалттай ба энэ нь бүх төрлийн тохиргоог хийх боломжтой цаг болон өдөр, дулааны хэмжээ унахад дахин ажиллах гэх мэт мэдрэмжээр ажилладаГ халаалтын төхөөрөмж юм. Гэр бүрийг орчин үеийн тавилгаар тохижуулсан ба гэр болгон 70 хувийн цахилгааны хэмнэлттэй лед гэрэлэлтүүлэг ,монгол гэрийн хаалганд кодоор онгойх найдвартай цоож байрлуулсан зэрэг зочны тав тух аюулгүй байдлыг эрхэм болгосон. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг тэргүүний аж ахуйн нэгжүүд түүний дотор эко, биологийн цэвэрлэх байгууламжыг нийлүүлж байгаа компанид өөрийн хүчин чадалд тохирсон цэвэрлэх байгууламжыг захиалж бидэнд стандартын дагуу суурилуулж өгсөн болно.Энэ байгууламж нь бохирдсон усыг 97 хувь хүртэл цэвэршүүлэн саарал ус болгон дахин ашиглах боломжтой бөгөөд энэ нь ногоон байгууламж зэрэг цэвэр усыг ихээр хэрэглэхгүй , цэвэр усыг хэмнэх боломжтой болно. Тохилог, дулаан ариун цэвэрийн өрөө, усанд орох газар, хооллох танхим, амрах танхимтай.,Хийлдэг завиар Туул голоор зугаалах, мөн морин аялал,jeep аялал зэргийг зохион байгуулах бөгөөд эрүүл цэнгэг агаарт тохилог,тав тухтай орчинд үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллана.


Thumbnail Image

Манай амралтын газар нь 15 гэр, рестораны барилга, төвийн системд холбогдсон, эрчим хүч, өндөр даралттай шүршүүр, ариун цэврийн өрөө бүхий жуулчны бааз юм. Жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс зочид буудлын систем бүхий цоож, цаг болон температурын тохируулгатай шалны халаалт зэргийг монгол гэрт суурилуулж та бүхэнд үйлчилж байна.

Та манайд ирснээр Монголын үзэсгэлэнт байгаль, цэвэр эрүүл агаар, эко орчинд дараах үйлчилгээг хүлээн аваарай.

-Цэнгэг агаар, цэлмэг хөх тэнгэр
-Нүүдэлчин Монгол ахуй
-Үзэсгэлэнт Туул гол
-Ресторан
-Халуун шүршүүр
-Морин аялал
-Цагаан идээ
-Ая тухтай, тохилог орчин

Та Говьд очиж тэмээ унаж, шөнийн тэнгэрт гялалзах мянга мянган оддыг харж эсвэл үзэсгэлэнт тал нутагт нар хэрхэн манддагийг хармаар байна уу?
Тэгвэл Монголын мартагдашгүй энэ аялалыг Enjoy inn-тэй хамт хийцгээе. Бид таньд хүний тооноос хамаарахгүй мартагдашгүй аялалыг санал болгож байна. Enjoy Inn-ийг сонгосноор та өөрийн сонголтондоо сэтгэл хангалуун байж болно.


Email

写信给我们你的想法,你的项目了几行,让我们一起前进.

通过电子邮件联系我们

Twitter

跟随我们进行互动,聊天,分享我们的想法在Twitter上.

跟着我们

Facebook

像我们的页面,并直接从我们的品牌新的Facebook页面给我们发送邮件.

就像我们的页面

Skype

给我们打电话或与我们聊天Skype上,只要你喜欢,不要犹豫.

打电话给我们